Ёс зүйн хэсгийн хороо

Энэрэл эмнэлгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороо нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу НЭМГ-ийн ёс зүйн хорооны 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлаж ажиллаж байна. Одоогоор ёс зүйн хэсгийн хорооны дарга М.Ундармаа  4 гишүүний хамт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Үйлдвэрчний эвлэлийн хороо

Энэрэл эмнэлэг нь 2007 оны 12-р сарын 24-ний өдрийн нийт ажилчдын хурлаар ҮЭ-ийн хороог байгуулан ажиллаж эхэлсэн. Хууль зүйн Дотоод хэргийн сайдын 2008 оны 6-р сарын 20-ны өдрийн 169 дүгээр тушаалаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харъяа Энэрэл эмнэлгийн дэргэдэх “Үйлдвэрчний эвлэлийн хороо” нэртэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж 93881 тоот гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор ҮЭХ-ны дарга Б.Оюунномин, 4 тэргүүлэгч, 75 гишүүнтэйгээр ажиллаж байна.