Түүхэн замнал
Энэрэл эмнэлэг нь 1998 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/84, А/68 дугаар тушаалаар нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Энэрэл эмнэлэг, Франц улсын Фратерните Нотр Дамм байгууллагатай 10 жилийн хугацаатай гурвалсан гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2006 онд 4 жилээр магадлан итгэмжлэгдсэн
Франц улсын Фратерните Нотр Дамм байгууллагын хүсэлтээр хугацаанаас өмнө гэрээ цуцлагдан Монголын талд эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн шилжсэн.
“Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг чанд сахин биелүүлсэн хамт олон гэрчилгээ, Монголын хүүхдийн төлөө үндэсний төвийн “Хүүхдийг дээдлэгч байгууллага” ЮНЕСКО–ийн Монголын Үндэсний Комиссийн итгэмжит байгууллага–ухаалаг соёлтой амьдралын төлөө ниймгэлэгийн “Чингисийн алтан гэрэгэ” хүндэт өргөмжлөл зэргээр шагнагдсан
2008 онд үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлж эмнэлгийн сүлд дуутай болж дүрсжүүлсэн.
2010 онд 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн
2013 онд 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн
Эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдүүлэн ЭМЯ, “JFPR-9136 MON” төслийн хөрөнгө оруулалтаар 413,000.0 төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн.
2016 онд 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн
Эмнэлэг нь 2120 м2 талбай бүхий эмнэлгийн зориулалтын байртай. 4593м2 талбай бүхий ногоон байгууламж, автомашины зогсоолтой.
2018 онд үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн.
2019онд 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн
Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг эмнэлгийн хэмжээнд нэвтрүүлэн, жил бүрийн явцын магадланд хамрагдан үйл ажиллагаа сайжруулан ажиллаж байна
2020 онд Яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон автомашинтай болсон.
2021 онд Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын дэгдэлтийн үед улаан бүс болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлсэн.
2022 онд 4 жилээр магадлан итгэмжлэгдсэн
2022 онд Эмнэлзүйн лаборатори нь Эрүүл мэндийн лаборатори Чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015 стандартыг хэрэгжүүлэн итгэмжлэлийн гэрчилгээгээ авсан.
2023 онд
Цахим эмнэлэгт шилжиж “Нэгдсэн мэдээллийн сан”-тай болсон.
Apple брендийн IPAD 9th Generation-ыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд үзүүлдэг нэгж хэсгүүдэд нэвтрүүлэн тусламж үйлчилгээг чанартай үзүүлдэг болсон.