- Энэрэл эмнэлэг нь 1998 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/84, А/68 дугаар тушаалаар нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах зорилгоор байгуулагдсан. Тухайн үед Нийслэлийн эрүүл мэндийн газар, Энэрэл эмнэлэг, Франц улсын Фратерните Нотр Дамм /ФНД/ байгууллагатай 10 жилийн хугацаатай гурвалсан гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2006 онд ФНД байгууллагын хүсэлтээр хугацаанаас өмнө гэрээ цуцлагдан Монголын талд эмнэлгийн үйл ажиллагаа шилжсэн юм.
- Эмнэлгийн лавлагаа шатлалын түвшинд тусламж үйлчилгээг амбулатори, оношилгоо шинжилгээ, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний чиглэлээр үйлчилгээг үзүүлдэг.
- Манай эмнэлэг Чанарын удирдагын тогтолцооны ISO:9001 2015 стандарт болон Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага ISO:15189 2015 олон улсын стандартуудыг хэрэгжүүлэгч байгууллага юм.
- Эмнэлэг нийтдээ 92 ортой, эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасаг болон дотор, мэдрэл, бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг эмчлэх эмнэлзүйн тасгуудаар хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
- Амбулаторийн тасаг нь дотор, мэдрэл, мэс засал, сүрьеэ, сэргээн засах, эмэгтэйчүүд, рентген, ЭХО, ходоодны дуран, зүрхний цахилгаан бичлэг, өдрийн эмчилгээ зэрэг кабинетуудаар оношлогоо, шинжилгээг явуулдаг.
- Лабораторийн тасаг нь клиникбиохими, гематологи, бактериологи, серелоги, иммунологийн шинжилгээнүүдийг хийж байна.
- Санхүү, нийтлэг үйлчилгээний тасаг нь санхүү, инженерчлэл, угаалга, харуул хамгаалалт, цахилгаан, сантехникийн чиглэлээр эмнэлгийн үйлчилгээг дэмжин эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх бүхий л нөхцөл орчинг бүрдүүлж ажиллаж байна.
Магадлан итгэмжлэл
- 2006 онд 4 жилээр
- 2010 онд 3 жилээр
- 2013онд 3 жилээр
- 2016 онд 3 жилээр
- 2019 онд 3 жилээр
-2022 онд 4 жилээр тус тус магадлан итгэмжлэгдсэн.