Амбулаторийн тасаг
Энэрэл эмнэлэг нь жилд дунджаар 30,000 орчим хүнд амбулаторийн тусламж үйлчилгээг дотор, мэдрэл, эмэгтэйчүүд,сэтгэцийн эмгэг судлал, мэс засал, сүрьеэгийн үзлэгийн кабинет, ходоодны уян дуран, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, Спирограмм, Холтер,Дүрс оношилгоо, Өдрийн эмчилгээ зэрэг кабинетуудаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс эмзэг бүлгийн иргэд 40 орчим хувийг эзэлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд “Цахим эмнэлэг” төслийг нэвтрүүлэн Аксис карте программыг ашиглан эмч ажилчдын ажлыг хөнгөвчлөх, боловсронгуй болгох, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх чиглэлээр ажиллаж байна.