2023 оны 01 сараас бүрэн “Цахим эмнэлэг”-т шилжсэн. Цахим эмнэлэгт шилжсэнтэй холбоотой “Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх” сервер худалдан авч, гарч болох эрсдэлээс сэргийлж Үндэсний дата төвд галт хананы ард байршуулсан. Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухай бүрт нь программдаа хөтлөх Apple брендийн IPAD 9th Generation 4 ширхэгийн худалдан авч эмнэлгийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Цахим хөгжил харилцаа холбооны яамтай “Үндсэн систем “/хур/-ийг ашиглан үйлчилгээ үзүүлэх гэрээ хийж цахим бүртгэлийг “Хур систем”-ээр дамжуулан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байна. ЭМДЕГ-аас API илгээх эрх авч, ЭМДЕГ-ийн системд тусламж үйлчилгээний мэдээллийг бодит цагийн горимоор илгээж байна.