Эмнэлгийн үйл ажиллагааны зарчим

Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн өндөр түвшний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг эзэмшиж, түүнийгээ байнга хөгжүүлэх

Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой байдлыг хангаж, эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилтныг албан тушаалын шаардлагад нийцүүлэх

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зорилтод бүлгийн хүн амд чанартай үзүүлэх манлайлал, үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэх

Тусламж, үйлчилгээнд олон улсад зөвшөөрөгдсөн стандарт удирдамжийг ашиглаж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангах

Үйлчлүүлэгчийг дээдлэн хүнлэг, энэрэнгүй хандаж тохирсон оношилгоо, эмчилгээ, бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх

Бүтээлч, санаачлагатай аливаа асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандаж, шинэ техник, технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан бүр хариуцсан ажилдаа бүтээлч санаачлагатай байх 

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бүр харилцан сургагч, суралцагч хамт олон байж, эдгээрийн сурч хөгжих, ахиж дэвших орчныг бүрдүүлэх 

Хамтын ажиллагааг өргөжүүлж, өөрийн үйл ажиллагаагаар тэдний итгэл, хүндэтгэлийг хүлээж, харилцан хамтарч ажиллах

Алсын хараа

Монгол улсын хэмжээнд эмзэг бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг клиникийн нэгдсэн эмнэлэг болно

Үнэт зүйлс 

-Үйлчлүүлэгч төвтэй байх

-Тэгш хүртээмжтэй байх

-Ил тод, хариуцлагатай байх

-Мэргэжлийн тангараг, ёс зүйд үнэнч байх

Ололт амжилт

2008-2014 онуудад 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр тэргүүн болон тусгай байранд тогтмол шалгарч байсан

2014 онд 

Нийслэлийн “Шилдэг байгууллага”-р шалгарсан

2017 онд “Сувилахуйн шилдэг тусламж, үйлчилгээтэй байгууллага шалгаруулах” болзолт уралдаанд төрөлжсөн тусламж үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагуудаас Тэргүүн байранд шалгарч “Өргөмжлөл” 6 сая төгрөгөөр шагнагдсан

2019 онд Төрөлжсөн болон тосгоны эрүүл мэндийн төв номинацид Шилдэг сувилахуйн албаар шалгарч  Тэргүүн байр эзэлсэн 

2020 онд  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын Үйл ажиллагааг үнэлэх шалгуурын үзүүлэлтийг ханган 2 дугаар байр эзлэн “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдсан. 

Сувилахуйн алба нь  “Сайн туршлага -2020” арга хэмжээнд бусад байгууллагын туршлагыг  амжилттай дэлгэрүүлсэн байгууллагаар шалгарч “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр  шагнуулсан.

2021 онд Сувилахуйн алба нь “Сайн туршлага-2021” "Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал номинацид "ТЭРГҮҮН" байр эзэлсэн

2022 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр “Шилдэг байгууллага”-аар шалгарч Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдсан.

2023 онд Сувилахуйн алба нь  “Сайн туршлага-2023” арга хэмжээнд "Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал номинацид "ДЭД" байр эзэлсэн