Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ-ын мэдээлснээр олон улс оронд дархлалын олдмол хомсдол өвчинтэй 40 сая хүн байна. Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна. Иймд тус байгууллага 1989 онд энэ өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн юм.
Монгол Улс энэ өдрийг 1997 оноос эхлэн тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд манай улсад ДОХ-ын 352 тохиолдол бүртгэгджээ. ДОХ-ын нийт халдварын 60 хувийг манай улсад 25-39 насныхан эзэлж байгаа ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
https://scontent.fuln1-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/405364091_737406685087716_1133949121345964216_n.jpg?stp=dst-jpg_p180x540&_nc_cat=111&ccb=1-7&_nc_sid=3635dc&_nc_ohc=2WArK__8mQ4AX9xWxJu&_nc_ht=scontent.fuln1-1.fna&oh=00_AfAoIEGfTqAO8d9PEHhrsKYHZGbiBfwjoAtLS0Qf8HYwiw&oe=656EF880