Давсны хэрэглээг бууруулах зөвлөмж

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.
ДАВСНЫ МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ДЭЛХИЙН 7 ХОНОГ
”Давс ба Эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөнд Монгол улс 2012 оноос нэгдэн орж жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ жил “Давсны мэдээлэл, сурталчилгааны 7 хоног“ болгон зарлаж 2024 оны 05 сарын 13-19-ний өдрүүдэд үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
ДАВС ГЭЖ ЮУ ВЭ?
Давс нь эрдэс бодис бөгөөд хүний биеийн шингэнийг зохистой барьж байхаас гадна хоол боловсруулалт, шингээлт, булчингийн болон мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд оролцоно.
Ихэнхдээ давсыг бид үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болох хиам, бэлэн хоол, пицца, талх, гоймон, дарсан болон давсалсан ногоо зэргээс авдаг.
Бид өдрийн турш маш их хэмжээний давс хэрэглэдэг.
Насанд хүрсэн хүн өдөрт 5 грамм ба түүнээс бага, хүүхэд үүнээс 2 дахин бага давс хэрэглэх ёстой.
Давс их хэрэглэх нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, харвалт, хорт хавдар, чихрийн шижин, таргалалт зэрэг халдварт бус өвчний нэг шалтгаан болдог.
Монгол хүмүүсийн хоногийн давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж болох хоногт 5 граммаас даруй 2 дахин их байна гэсэн тооцоо байдаг.
Таны хоол, хүнс хэр их давстай вэ?
Хүнс худалдан авахдаа бүтээгдэхүүний шошго дээрх шим тэжээлийн мэдээллээс давсны хэмжээг мэдэж, хэрэглэсэн хүнснийхээ давсны хэмжээг хооронд нь нэмсэнээр та өдөрт хичнээн хэмжээний давс хэрэглэж байгаагаа мэдэж болно.
Хэрэв шошго дээр зөвхөн натрийн хэмжээг бичсэн байвал, тэр хэмжээг 2,5-аар үржүүлж, тухайн бүтээгдэхүүний давсны хэмжээг олж мэднэ.
Давсны хэрэглээгээ хянаарай